Гольф Handicap гэж юу вэ?
Хэрвээ та гольф тоглож эхлээд удаагүй, мөн тоглолтынхоо оноонд анхаарал тавьж эхлэж байгаа бол өөрийнхөө гольф handicap-ыг мэддэг байх нь зүйтэй юм. Handicap гэдэг нь тоглогчын урьд нь тоглосон оноонуудаас үндэслэн гаргасан оноо юм. Үүний гол зорилго нь тоглогчдын ур чадварыг харьцуулахад оршино.Эрэгтэйчүүдийнх 0-54 байх ба эмэгтэйчүүдийнх 0-54 ын хооронд хэлбэлзэнэ.
Ямарваа гольфын тэмцээн, уралдаанд орох сонирхолтой бол өөрийн handicap оноог мэддэг байх нь зайлшгүй шаардлагатай. Handicap онооны тусламжтайгаар бүх тоглогчдын тэмцээнд амжилт үзүүлэх боломжийг тэнцвэржүүлдэг. Энэ систем нь 100 гаран жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн ба хамгийн сүүлд 2020 онд шинэчлэгдсэн.
Хэрхэн бодож гаргадаг вэ?
Тухайн гольф талбай дээр таны тоглосон оноог талбайн нийт цохиж дуусгах ёстой оноотой (ихэнхдээ 72 байх ба зарим талбай 70, 71, 73 байдаг) харьцуулан тооцож гаргасан тоо нь таны ур чадварын хэмжүүр буюу Handicap оноо юм. Энэ тоо бага байх тусам таны чадвар тэр хэмжээгээр сайн байна гэсэн үг.
- Нийт авсан тухайн өдрийнхөө оноог Adjusted gross score буюу тохиргоот оноо болгох:
Үүний гол зорилго нь тоглогчийн ерөнхий HC оноог хэт их хэлбэлзүүлэхгүй гэж нүх болгон дээр тооцох хязгаартай тоог өгнө гэсэн үг. Ингэж хязгаарласанаар хэрвээ тоглогч аль нэг нүхэн дээр маш олон цохисоноос (усанд унагаах, элснээс гаргаж чадалгүй олон цохих гэх мэт) болж HC oноо нь дэндүү их өөрчлөгдөхөөс сэргийлсэн арга юм.
Жишээлбэл: Дундажаар 83 тоглодог тоглогчийн Нandicap нь 11 гэж үзвэл энэ хүний тухайн талбайд тоглосон оноог доорх маягаар тохиргоо хийнэ гэсэн үг.
- Оноо тус бүрийнхээ Handicapын ялгааг тооцоолох:
Нandicap differential (ялгаа) = (Adjusted(тохиргоот) Gross Score – Course Rating) x 113 /course slope ratings
Доорх 2 тоо нь талбайн “tee box “ болгонд өөр өөр байдаг.
Course rating – талбайн тухайн “tee box” д өгөгдсөн цохих ёстой оноо
Сourse slope rating – талбайн газарзүйн нөхцөлөөс шалтгаалан “tee box”нд өгөгдсөн тоо.
Жич: Энэ тоонууд нь талбай бүрийн мэдээлэлд бэлэн орсон байдаг ба ихэвчлэн онооны хуудсан дээр бичээтэй байна.
- Ялгаатай handicap оноонуудаасаа хамгийн бага оноонуудаа сонгож авах:
Хэрвээ та 20 иос дээш оноо оруулсан бол хамгийн сүүлийн 20 тоглолтынхоо 8н бага оноонуудаасаа тооцоно.
- 20 хүрэхгүй оноо оруулсан үед:
10 оноо оруулсан бол хамгийн бага 3 оноогоо тооцно.
15 оноо оруулсан бол хамгийн бага 5 оноогоо тооцно.
Ингэж нэмсээр 20 хүрэх үед дээр хэлсэнчлэн сүүлийн 8 бага онооноосоо бодож гаргана гэсэн үг.
- Оноог ойролцоо тоо руу дөхүүлэх:
USGA дүрэмд хамгийн өндөр Ялгаатай НС ын хязгаар
Эрэгтэйчүүд 18 нүх 54
Эмэгтэйчүүд 18 нүх 54
Хэрвээ дундаж Ялгаатай НС ын хариу нь 13.196 бол 13.1 гэж тооцно.
- Тухайн талбайн НС ыг тооцоолох:
Тоглож буй талбайн нөхцөлөөс шалтгаалж тоглогчийн course НС оноо бага хэмжээгээр өөрчлөгдөнө.
Үүнийг дараах томьёогоорoo бодож гаргана.
Course Handicap = HC index X * Slope rating/113 + (Course rating – par)
Жишээ нь
НС нь 14.1 хүн slope rate нь 124тэй, course rate нь 72.2 гэсэн tee box – оос тоглох гэж байгаа бол
Course HC = 14.1 x 124/113 + (72.2 – 72) = 15.47 + 0.2= 15.67= 16
Player’s handicap-14 & Player’s course handicap -16.